Loading...

МОНГОЛ Алтан

МОНГОЛ” загварын АЛТАН ангиллын хутга нь тансаг зэрэглэлд багтана. АЛТАН ангиллын хутга нь дизайны шинэ шийдлээр, тодруулбал урьд өмнө байгаагүй найман талтай, трапец хэлбэртэй бүтээгдсэн гэдгээрээ онцлогтой юм.

Шинэ хэлбэр дизайны шийдэл нь аль ч өнцгөөсөө Монгол хутганы хэлбэрийг илтгэж чадаж байгаа нь ТАВАН НҮДЭН брэндийн дизайнеруудын мэдрэмж, ур чадварыг давхар харуулдаг.

МОНГОЛ загварын хутгууд эрт дээр үеэс эрчүүдийн гангараа байж ирсэн Дамаскийн гангаар бүтээгдсэн ба хутганы ирний хэлбэр нь дотроо УЛАМЖЛАЛТ ба ОРЧИН ЦАГИЙН гэсэн хоёр төрөлтэй болно.

Хэмжээний хувьд ИХ ГАРЫН ба ДУНД ГАРЫН гэсэн хоёр төрлийн сонголттой.

Та нэвтэрч байж үнэ харах болон захиалга хийх эрхтэй

Ирний ган
Дамаск
Ирний төрөл
Уламжлалт
Орчин үеийн
Ирний Урт
Их гарын
Дунд гарын

Clear selection
SKU: GOLD Category:

"МОНГОЛ" ХУТГА - АЛТАН

Мөрний уг дээр “ГАЛ, НАР, САР” түүний дор “МОНГОЛ” гэсэн бичгийг, аагны зүүн талд нь “ТАВАН НҮДЭН” бэлгэдлийг тус тус өндөр технологиор сийлж, 999.9 хувийн сорьцтой алтаар шарж бүтээв.

Эрт цагаас Монголчуудын өргөн хэрэглэж ирсэн эвэр угалз хээг МОНГОЛ загварын хутганы үндсэн чимэг болгон ашигласан нь санамсаргүй зүйл биш.

Учир нь ЭВЭР УГАЛЗ хээ нь утга агуулгаараа урт наслах, энх амгаланг бэлгэддэг юм.

МОНГОЛ” загварын хутганы иш, хуй нь Индонезид ургадаг ховор нандин Макассар модоор урласан.

МОНГОЛ” загварын хутга нь төрөл тус бүрээс ердөө 55 ширхэг бүтээгдэнэ.

 

"МОНГОЛ" ХУТГА ИЖ БҮРДЭЛД:

Хутга, хуй, бэл/тээг, гэрчилгээ, үхрийн ширэн гэр, хар модон хайрцаг.

Ган:
Дамаск ган ZDI 1016 стандарт.
HRC буюу хатуулаг: 58-59

Хэмжээ:

Их гарын
Ирний урт: 225 мм
Ирний өргөн 22 мм
Мөрний өргөн: 5 мм
Хутганы урт: 375 мм
Хуйтай хутганы нийт урт: 395 мм

Дунд гарын
Ирний урт: 180 мм
Ирний өргөн 22 мм
Мөрний өргөн: 5 мм
Хутганы урт: 310 мм
Хуйтай хутганы нийт урт: 330мм

Тайлбар энд байрлана

Холбоо барих

Та бидэнтэй холбогдож илүү дэлгэрэнгүй мэлээлэл
авахыг хүсч байна уу?