Монгол угсаатны соёлын өв, уламжлалт хэрэглээг дизайны шийдлээр баяжуулан,
өнөө цагийн сор технологиор урлан бүтээж XXI зууны эрхэм хүмүүн танаа
өв болгон өргөн барих Монгол брэнд.

- ӨВ ТЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ - ТАВАН НҮДЭН БРЭНД -

ТАВАН НҮДЭН БЭЛГЭДЭЛ

Таван нүдэн бол Монголчуудын өнө эртнээс хэрэглэж ирсэн нэгэн зүйл эрхэм нандин бэлгэдэл мөн. Анх эрэлхэг баатар эрсийн гархин хуягнаас үүсч "элдэв аюулаас батлан хамгаалах"-ын, завсарт "Мөнх хөх тэнгэр"-ийн суу хийгээд заль, хожим Бурханы шашны очирт хөлгөний ёсны "элдэв очир"-ын дүр лүгээ найралдсан "эвдэршгүй бат бөх"-ийн, улмаар нийт хүн төрөлхтөн эв найрамдалтайгаар амьдарч, сайхан сэтгэлээр дэлгэрэхийн ерөөлт "таван өнгө улс болон язгуурын таван бурхан"-ыг тус тус бэлгэдэх болсон аж.

Их Юань улсын үед төрийн чухаг сүлд, бэлгэдэл болж зөвхөн алтан ургийн ихэс дээдсийн өмсгөл хэрэгсэл, зэр зэвсэг зэрэгт асаан хэрэглэдэг байжээ. Үүнийг Юань гүрний үед монголчууд төрөө шашин төрийг хослон барихын "Хос ёс"-ны сургаалын үүднээс жолоодож, "Таван өнгө, дөрвөн харь улс" хэмээх бодлогыг баримталж байснаас тодорхой үзэж болно.

XVII зууны үед Өндөр гэгээн Занабазар энэ бэлгэдлийг "өсөж арвижих"-ын утгад урвуулан бүтээж "Наши" (мон: дөрвөн арвай) хэмээн түвдээр нэрлэхдээ Монгол хэлний "наашир" гэх урин дуудсан утгат үг лүгээ адил сонсогдоно хэмээн билэгшээж, их гуу сангийн тамга тэмдэгт зохион хэрэглэх болсон байдаг. Тийм учраас, Монголын бурханы шашны үе үеийн тэргүүн Богд Живзүндамба хутагт нарын холбогдолт өв соёлын дурсгалуудад Таван нүдэн бэлэгдэлийг түгээмэл хэрэглэсэн байдаг юм. Үүнийг өдгөө Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Гандантэгчинлин хийд зэргийн уран барилгын тэргүүтэн бусад соёлын өвийн дурсгалуудаас тодорхой үзэж болно.

Өдгөө бид бүтээгдэхүүндээ “ТАВАН НҮДЭН” бэлгэдлийг
эх дэлхий даяараа эрдэм хийгээд эд эдлэлээр дэлгэрч, муу бүхнээс хуяглан хамгаалагдаж, гурван цаг, гурван мянган ертөнцийн орондоо хотлоороо энх амгалан цэнгэхийн ерөөл лүгээ хамтатган шингээж Эрхэм танаа өргөн барьж байна.     

ДЭЛХИЙН ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УХААНААР

Бидний Тухай

Өндөр их өвөг дээдсийн үеэс үр хойчдоо өртөөлөн илгээсэн өв соёл, уламжлалыг үл таслан XIX зууны эрхэм хүмүүн танаа хүргэн авчирна...

МИНПРО” (Монголын Инновацийн Бүтээгдэхүүнүүд буюу Mongolian Innovative Products/ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь “Монгол угсаатны соёлын өв, уламжлалт хэрэглээг дизайны шийдлээр баяжуулан, өнөө цагийн сор технологиор урлан бүтээж XXI зууны эрхэм хүмүүн танаа өв болгон өргөн барих”-ыг эрхэм зорилгоо болгон 2016 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

2017 оны 2 дугаар сараас “Өв тээн дэлгэрүүлэгч” уриатай “ТАВАН НҮДЭН” брэндээ зах зээлд танилцуулсан нь Монгол өв соёл, ахуйгаараа ямагт бахархан, сайн шинэ бүхэнд тэмүүлж байдаг хэрэглэгч та бүхний таашаал, хүндэтгэлийг хүлээж байгаад “МИНПРО” ХХК, “ТАВАН НҮДЭН” брэндийн хамт олон бид урамшин тэтгэгдэж, илүү ихээр хичээж ажиллах хариуцлагыг гүнээ ухамсарлан шамдан байгаагаа энэ завшаанд цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэхэд нэн таатай байна.

Эх дэлхий даяараа эрдэм хийгээд эд эдлэлээр дэлгэрч, муу бүхнээс хуяглан хамгаалагдаж, гурван цаг, гурван мянган ертөнцийн орондоо хотлоороо энх амгалан цэнгэхийн ерөөл лүгээ хамтатган шингээсэн, Монголчууд бидний өндөр их өвөг дээдсээс уламжлагдан хэрэглэж ирсэн нэгэн зүйл эрхэм нандин “ТАВАН НҮДЭН” бэлгэдлийг шингээсэн “ТАВАН НҮДЭН” монгол брэндийг даяар олноо түгээн дэлгэрүүлэх үйлсэд биднийг дэмжиж хамтран ажиллаж байгаа Танд дахин талархаж, мэхийн ёслож буйг хүлээн авна уу.

Сайн үйлс бүхэн ашид дэлгэрэх болтугай!

Холбоо барих

Та бидэнтэй холбогдож илүү дэлгэрэнгүй мэлээлэл
авахыг хүсч байна уу?